“Шидэт бэлэг” задлаад Сингапур аялаарай!

2022-11-25 Урамшуулал Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Өвлийн жавартай өдрүүдийг Сингапур улсад өнгөрүүлэх шинэ жилийн “Шидэт бэлэг” задарлаа

Скайтелийн хэрэглэгч та төлбөр төлөлт, цэнэглэлт хийх, дата багц авах бүртээ урамшууллын эрх цуглуулан, цуглуулсан эрхээрээ SKYtel аппликейшн, SKYtel.mn веб хуудсанд нэвтрэн орж “Шидэт бэлэг” тоглоомыг тоглон 10 үеийн турш бэлэг хожоорой. Үе ахих бүртээ оноо цуглуулах ба хамгийн өндөр оноо цуглуулсан хэрэглэгч өвлийн урамшууллын СУПЕР БЭЛЭГ - ХОСООРОО СИНГАПУР аялах эрхийн эзэн болно. Тоглоомын үе тус бүрд дараах бэлгүүд хүлээж байна.

Дараа төлбөрт хэрэглэгчдийн оролцох нөхцөл:

Дараа төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч болоод урамшуулалд оролцох 3 эрхтэй болно. Харин үндсэн хэрэглэгч бол сард 5000₮- өөс дээш төлбөр төлөлт хийх үед урамшуулалд оролцох 3 эрхтэй болно.

Мөн дата багц авах бүртээ урамшуулалд оролцох дараах эрхүүдийг цуглуулаарай.                               

Та урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч болоод өвлийн урамшуулалд оролцох 1 эрхийн эзэн болоорой. Мөн 7000₮-ийн дижитал цэнэглэгч картыг сонговол 5000 нэгж, 20 хоногийн турш хэрэглэх 10GB ДАТА эрх, 30 хоногийн үйлчилгээний эрх дагалдахаас гадна урамшуулалд оролцох 3 эрхийн эзэн болох боломжтой.  

ДАТА БАГЦ авах бүртээ үнийн дүнгээс хамааран “Шидэт бэлэг” өвлийн урамшуулалд оролцох дараах эрхийн эзэн болно.

“Шидэт бэлэг” нээх хугацаа 2022 оны 11-р сарын 22-ноос 2023 оны 1-р сарын 5-ныг дуустал үргэлжлэх ба энэ хугацаанд та урамшууллын эрхээ идэвхтэй цуглуулан, цуглуулсан эрхээрээ SKYtel аппликейшн болон SKYtel.mn хуудсанд нэвтрэн тоглоом тоглож оноо цуглуулан  хосоороо СИНГАПУР улсаар аялаарай!