Оноогоо цуглуулаад эх орноороо аялцгаая

2022-06-24 Урамшуулал Онцлох Үйлчилгээ Мэдээ мэдээлэл

Аяллын маршрутаа тодорхойлсон уу? Хэрэглэгч танд зориулан ЗУНЫ ДАТА МАРШРУТ сонирхолтой урамшууллаа СКАЙтел вэб сайт болон аппликэйшнд зарлалаа. 

Та харилцаа холбооны ердийн хэрэглээгээ хийгээд өөрөөр хэлбэл цэнэглэлт, төлбөр төлөлт болон дата багц идэвхжүүлэх бүрдээ оноо цуглуулж,  цуглуулсан оноогоороо СКАЙтел Аппликэйшн болон вэб сайтад байрлах ЗУНЫ ДАТА МАРШРУТ урамшуулалд оролцож хэрэгцээт олон бэлэг болон эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялах аяллын эрхийн эзэн болоорой.

Зуны аяллын маршрутаа тодорхойлж энэ зуныг ЗУГААТАЙ ИНЭЭД ХӨӨР, БАЯР БАЯСЛААР дүүрэн өнгөрүүлээрэй.

Оноогоо хэрхэн цуглуулах вэ?

Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид төлбөр төлөлт болон дата багц идэвхжүүлэлт бүрдээ оноо цуглуулах бол Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид цэнэглэлт болон нэмэлт дата багц худалдан авалт бүрдээ оноо цуглуулах юм.

Шинэ хэрэглэгч

СКАЙтелд шинээр нэгдэж буй бүх хэрэглэгчид урамшуулалд оролцох эрх бэлгэнд авах юм. Дараа төлбөрт МОНГОЛдоо 6.0 болон INLIVE үйлчилгээний шинэ хэрэглэгч бүр 1000 оноо авч 2 удаа оролцох боломжтой бол урьдчилсан төлбөрт DO data болон Skyphone 3.0 үйлчилгээний шинэ хэрэглэгчид 500 оноог автоматаар 1 удаа оролцох эрх бэлгэнд авах юм. 

Цэнэглэлт болон төлбөр төлөлтийн оноо

Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид төлбөр төлөлтийнхөө 1000₮ бүрд 100 оноо авах боломжтой бол Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид цэнэглэлт хийгээд дараах оноог өөртөө цуглуулаарай.

Таны хэрэгцээ шаардлагад нийцсэн дата багцуудыг санал болгож байгаа бөгөөд та хэрэглээндээ тохируулан дата багцаа идэвхжүүлээд дараах ОНОО-г цуглуулах боломжтой юм.

Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид

Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид

Хэрхэн оролцох вэ? Ямар бэлгүүд байршсан бэ?

Та цуглуулсан оноогоороо СКАЙтел аппликэйшн болон вэб сайтад байрших ЗУНЫ ДАТА МАРШРУТ гэх цэсрүү орсноор өөрийн оноогоо шалгаж үзээд хүссэн бэлгэндээ хүрэх сонголтоо хийх юм.

Аяллын эрх болон Зуны бэлгүүд цэснээс сонголт хийж өөрийн маршрутаа бүтээгээрэй.

СУПЕР бэлэг болох Аяллын эрх нь дараах цэсүүдээс бүрдэх бөгөөд та сонголтоо хийж санамсаргүй түүврийн аргаар бэлгээ авах боломжтой юм.

  • Алтай таван богдын аялал / нислэгтэй/
  • Төвийн бүсийн аялал
  • Хэнтийн аялал
  • Говийн аялал

ЗУНЫ бэлэг цэс нь ТАНЫ ЗУНЫ АЯЛАЛД зориулагдсан бөгөөд, аялахад хэрэгтэй хэрэгцээт бэлгүүд байршсан тул дуртайгаа сонгож өөрийн оноогоороо тоглолтоо эхлүүлээрэй.