|
Зөвхөн Скайтелийн хэрэглэгчид Style үйлчилгээг ашигласнаар телевизийн шууд нэвтрүүлэг, спортын мэдээ, мэдээлэл, гадаад дотоодын хамтлаг дуучдын клип, караоке дуу, хүүхэлдэйн кино, хөгжилтэй хошин нэвтрүүлэг, төрөл бүрийн видео хичээл, танин мэдэхүйн нэвтрүүлэгийг гар утсан дээрээ үзэх боломжтой. Мөн гадаад, дотоодын хамтлаг дуучдын дууг гар утсан дээрээ татан авах боломжийг олгоно.
Үйлчилгээний бүтэц
| Live TV |
Гар утсандаа 2 төрлийн телевизийн шууд нэвтрүүлэг үзэх |
| Free |
Төрөл бүрийн шилдэг реклам, кино танилцуулга |
| Music |
Хамгийн сүүлийн үеийн хамтлаг дуучдын клип үзэж, дуу татан авах |
| Sport |
Спортын мэдээ, мэдээлэл, тоглолтын тойм |
| Karaoke |
Караоке дуу гар утсан дээрээ сээ даган дуулах |
| Funny |
Хөгжилтэй видео, хошин шогийн тоглолт үзэх |
| EDU |
Төрөл бүрийн видео хичээл, танин мэдэхүйн нэвтрүүлэг үзэх |
| Cartoon |
Хүүхэлдэйн киноны суваг |
| 18+ |
Насанд хүрэгчдэд |
Үйлчилгээнд холбогдох
Таны гар утсан дээр NATE, June эсвэл T-Style функцтэй байх шаардлагатай. Энэ тохиолдолд NATE товчлуур дээр даран эсвэл уг цэсийг сонгон SkyWAP-д холбогдон үндсэн цэснээс S`tyle цэсийг сонгон өөрийн дуртай сувгаа үзэх боломжтой. Үүнээс гадна та өөрийн гар утсан дээрх June товчлуур дээр даран эсвэл уг цэсийг сонгон S`tyle үйлчилгээний үндсэн цэсэнд шууд холбогдоно. Илүү хурдан, гацалт, хүлээлтгүйгээр ашигалахыг хүсвэл Скайтел компанийн үйлчилгээний төв дээр ирж гар утсандаа тохиргоо хийлгэх шаардлагатай.
Үйлчилгээг ашиглах
Хэрэглэгч та Style үйлчилгээг ашиглан өөрийн хүссэн видеог гар утсан дээрээ үзэхдээ тухай бүрт нь үнийг нь төлөн үзэж болохоос гадна сард 3000 төгрөг төлөн хязгааргүй хэрэглээний эрхийг авч болно. Ингэснээр та уг үйлчилгээний бүх контентийг ямар нэг нэмэгдэл төлбөр төлөхгүйгээр сарын турш хязгааргүй хэрэглэх боломжтой болно. Хязгааргүй хэрэглээний эрхийг Style үйлчилгээний үндсэн цэснээс Бүртгэл цэсийг сонгон эсвэл 159-159 дугаарт ON STYLE мэссежийг илгээн авах боломжтой.
Үнэ тариф
| Суваг |
Шууд телевиз |
Free |
Бусад |
1kb мэдээлэл |
| Үнэ тариф |
Үнэгүй |
Үнэгүй |
200₮ |
0.1₮ |
|