Үүрэн холбооны салбарт шинэ технологи, үйлчилгээг үргэлж анхлан нэвтрүүлдэг Скайтел компани үүрэн холбооны
3.75G High Speed Packet Access Plus (HSPA+) технологид тулгуурласан
NEX сүлжээгээ ашиглалтанд орууллаа.
21 Mbps хурдаар мэдээлэл дамжуулах
NEX 3.75G сүлжээг үйлчилгээндээ нэвтрүүлснээр 2006 оноос ашиглаж байгаа үүрэн холбооны
3 дах үеийн (
3G)
CDMA2000 1xEVDO системээс даруй
7 дахин, өрсөлдөгч байгууллагуудынхаас
3-7 дахин өндөр хурдаар мэдээлэл дамжуулах боломжийг хэрэглэгчдэдээ олгож байна.
Энэхүү шинэ үеийн
NEX 3.75G сүлжээнд тулгуурласан
NEX Internet үйлчилгээг ашиглан хэрэглэгчид хамгийн өндөр хурдтай хөдөлгөөнт интернэтийн үйлчилгээг Улаанбаатар хот болон түүний орчин тойрны бүхий л газарт (хойшоо Хандгайт, зүүн тийш Гачуурт тосгон, урагшаа Нисэх, Нүхт, баруун тийш Толгойт өртөө, Найрамдал зуслан хүртэл) хүлээн авах боломжтой.
Хэрэв та энэхүү өндөр хурдны хөдөлгөөнт интернэт үйлчилгээг авахыг хүсвэл
NEX Internet үйлчилгээний шинэ дугаар, USB модем, зөөврийн эсвэл ширээний компьютер байхад л хангалттай. Хүн бүрт тохирсон хэрэглээний багцыг үнийн боломжит сонголтын хамт санал болгож байна.
Скайтелийн хамгийн дэвшилтэд
NEX 3.75G сүлжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг
www.nex.skytel.mn сайтаас авна уу.