Өнөө
цагт хөдөлгөөнт холбооны технологи нь зөвхөн дуудлага хийж ярих гэсэн
хэрэглээгээр хязгаарлагдахаа больсон бөгөөд мэдээлэл дамжуулах хурд
нэмэгдэхийн хэрээр түүнд тулгуурласан олон төрлийн үйлчилгээний
хэлбэрүүд нэвтэрч Солонгос, Япон зэрэг улсуудад өдөр тутмын хэрэглээний
түвшинд хүрээд байна.
CDMA 2000 нь бусад бүхий л технологиос мэдээлэл дамжуулах хурдаараа хол илүү технологи юм.
Өндөр
хурд нь гар утсаараа телевизийн нэвтрүүлэг үзэх, интернэтэд холбогдох,
төлбөр тооцоо хийх, MMS буюу дүрсэт мессежийн үйлчилгээ зэрэг олон
сонирхолтой үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг олгож байна.