“Скайтел” ХХК нь Монгол улсын харилцаа холбооны салбарт тэргүүлэгч компаниудын нэг, үүрэн телефоны зах зээлийн гуравны нэгд үйлчлэгч оператор юм.
Компанийн явуулж буй үндсэн үйл ажиллагаа нь CDMA2000 1x системийн стандартын технологид үндэслэсэн үүрэн телефоны дараа төлбөрт VIP, BUSINESS CLASS, NICE болон урьдчилсан төлбөрт SKYCALL, хүүхэд залуучуудад зориулсан d20, утасгүй суурин холбооны SKYPHONE үйлчилгээ мөн гар утас худалдаалах, түрээслэх, утасгүй интернэтийн үйлчилгээ болон бусад үйлчилгээг үзүүлдэг.
Манай компани 250 орчим ажилтан ажиллагсадтай, Улаанбаатар хотын хэмжээнд Скайтел-Плаза, Скайтел-Тэнгис, Скайтел-Нарлаг, Скайтел-Баруун 4 зам, Скайтел-Залуус, Скайтел-Өнөр гэсэн компаний харъяаны 6 үйлчилгээний төвтэй, 15 гэрээт борлуулагч, 280 орчим урьдчилсан төлбөрт үйлчилгээний нэгжийн карт борлуулах цэг, хөдөө орон нутагт 21 аймаг болон томоохон сум суурин газруудад нийт 130 газар сүлжээ орсон, 2007 оны 8 сарын байдлаар нийт 500 орчим мянган идэвхтэй хэрэглэгчдэд үйлчилж байна.
2001 онд AMPS системийг CDMA IS-95B системд, 2004 оноос CDMA2000 1x буюу үүрэн телефоны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн нь хэрэглэгчдэд өндөр нууцлалтай яриа хийх, мэдээлэл дамжуулах үйлчилгээг 2.4Mbps буюу үүрэн холбооны технологийн хүрээнд хамгийн өндөр хурдаар холбогдох боломж олгосон бөгөөд энэхүү шинэ нэвтрүүлсэн систем нь долгионы түвшин хамгийн бага учраас эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө багатай байдаг. Манай компани хэрэглэгчдийнхээ эрх ашгийг байнга тэргүүнд тавьдаг бөгөөд нийгмийн олон салбарт үйл ажиллагаагаа явуулж байна.
|